- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 52
Татварын орлогыг нэмэгдүүлэх, татварын хяналт, шалгалтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Хилийн мэргэжлийн хяналтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 4 дэх заалтын "а"-д "ургамлын хорио цээр" гэсний дараа, мөн заалтын "б"-д "гааль" гэсний дараа "татвар" гэж тус тус нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
