- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 116
"Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 17 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2000 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Төрийн ёслолын журам"-ын 1.4.2-т "Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг нэвтрүүлнэ." гэсэн өгүүлбэр, мөн журмын 1.4.4-т "Шинийн нэгнийн морин цагт морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг үндэсний радио, телевизээр давтан нэвтрүүлнэ." гэсэн 2 дахь хэсэг тус тус нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
