- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 238
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас "Хилийн мэргэжлийн хяналтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хилийн хяналтын албадын ажлыг зохицуулах журам"-ын 4 дэх заалтын "а"-д "-гааль", мөн заалтын "б"-д "хилийн шалган нэвтрүүлэх" гэсний дараа тус тус "-гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
