- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 10 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 219
(Энэ тогтоолыг 2009-03-12-ны өдрийн 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцосн)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 150 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
1. 1 дүгээр хавсралтын 4.2-ын "... жишигт тэнцсэн хээлтүүлэгчтэй" гэсний дараа "болж, малын чанарыг сайжруулсан" гэж, 5.6-гийн "... татвар хураамжийг төлж" гэсний дараа "орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, малаа даатгалд хамруулж," гэж, 10.1-ийн "... үзүүлэлтийг" гэсний дараа "холбогдох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт," гэж, 11-ийн "... хоёр" гэсний дараа "хүртэл" гэж; 2 дугаар хавсралтын 2-ын "... эрхлэж" гэсний дараа "чанар сайтай, өндөр ургац хураан авч" гэж, 4-ийн "л"-ийн "осол гаргаагүй" гэсний дараа "хууль тогтоомж зөрчөөгүй" гэж, "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч" шалгаруулах журмын хавсралтын шалгаруулах үзүүлэлтэд "7. Ажлын байрны тоо" гэж тус тус нэмсүгэй.
2. 1 дүгээр хавсралтын 4.4-ийг "Мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, бусад үйлдвэрлэлтэй аж ахуйгаа хослуулан эрчимжүүлэхэд тодорхой хөрөнгө оруулалт хийж нэгжээс ашиглах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлсэн байх" гэж, 5.3-ыг "Бэлчээрийг сайжруулж, өөрийн хүчээр болон бусад малчидтай хамтран бэлчээрт бага гүнтэй худаг шинээр гаргаж, ашиглалтгүй худгийг сэргээн засварласан байх" гэж; 2 дугаар хавсралтын 4-ийн "а"-г "жил тутам улсад шалгаруулах хамт олон үр тариа усалгаатай бол 250 га, усалгаагүй бол 500 га буюу төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 10 га, иргэн үр тариа усалгаатай бол 50 га, усалгаагүй бол 100 га буюу төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 0.2 га-аас доошгүй талбайд тус тус тариалалт хийж өндөр ургац авсан байна" гэж, 4-ийн "б"-г "га тутмаас хураан авсан үр тарианы ургацын сүүлийн 3 жилийн дундаж нь усалгаагүй талбайд 10 цн-ээс, усалгаатай талбайд 18 цн-ээс тус тус доошгүй байх" гэж, 4-ийн "в"-г "га тутмаас хураан авсан төмсний ургацын сүүлийн 3 жилийн дундаж нь усалгаагүй талбайд 100 цн-ээс, усалгаатай талбайд 140 цн-ээс тус тус доошгүй байх" гэж, 4-ийн "г"-г "га тутмаас хураан авсан хүнсний ногооны ургацын сүүлийн 3 жилийн дундаж нь 160 цн-ээс доошгүй байх" гэж, 4-ийн "д"-г "хөрсний үржил шимийг хамгаалж, чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар салхи, гангийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн хөрсний механик элдэншүүлгийг цомхтгосон, тэглэсэн техник, технологи нэвтрүүлэх, усалгаатай тариаланг хөгжүүлэхэд тодорхой үр дүн гаргасан байх" гэж, 4-ийн "е"-г "үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид үрийн агуулах, үтрэмтэй байх, өөрийн нөөцөлсөн чанарын шаардлага хангасан үрээр тариалсан байх" гэж, 4-ийн "ж"-г "эзэмшсэн талбайгаа сүүлийн гурван жилд 100 хувь ашигласан байх" гэж, 4-ийн "и"-г "аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж шинээр ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, орон нутгаа хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан байх" гэж, 8-ын "г"-г "харилцагч татварын байгууллагын тодорхойлолт, орлогын татвар төлөлтийн баримт" гэж, 8-ын "д"-г "хураан авсан үр тарианы чанарын талаархи лабораторийн шинжилгээний дүн" гэж, 10-ыг "Улсын тэргүүний тариаланчаар шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагыг "Улсын тэргүүний тариаланч хамт олон" диплом, цом, 1000,0 мянган төгрөгөөр, иргэнийг "Улсын тэргүүний тариаланч" диплом, энгэрийн тэмдэг, 500,0 мянган төгрөгөөр тус тус шагнана. Диплом, цом, энгэрийн тэмдэг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас гаргаж санхүүжүүлнэ" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
3. 1 дүгээр хавсралтын 15-ын "Аймгийн" гэснийг "Аймаг, нийслэлийн" гэж; 2 дугаар хавсралтын 3-ын "Хүнс, хөдөө аж ахуйн" гэснийг "Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн" гэж, 4-ийн "з"-д "борлуулсан" гэснийг "хураан авсан" гэж, "Гурав. Шагналд тодорхойлох, шалгаруулах журам" гэснийг "Гурав. Шагналд тодорхойлох, шалгаруулах зарчим" гэж, 6-гийн "нэг" гэснийг "хоёр" гэж, "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч" шалгаруулах журмын хавсралт шалгаруулах үзүүлэлтийн "Сумын Засаг дарга" гэснийг "Сум, дүүргийн Засаг дарга" гэж, "Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга" гэснийг "Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга" гэж тус тус өөрчилсүгэй.
4. 2 дугаар хавсралтын 8-ын "е"-г хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
