- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2005 оны 143 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2005 оны 143 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 179
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 1998 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-д дор дурдсан нэмэлт оруулсугай:
а/2 дугаар зүйлийн "бий болгох" гэсний дараа "үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах" гэсэн;
б/ 4 дүгээр зүйлд "улсын захиалгатай төсөл нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц томоохон үр дүн гаргах, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлыг цогцолбор байдлаар шийдвэрлэх, төлөвлөж буй судалгаа, туршилтын ажлыг холбогдох байгууллага, эрдэмтэн, мэргэжилтний хамтын хүчээр явуулж түүнд зарцуулах хөрөнгийг төвлөрүүлэн үр өгөөжтэй ашиглахад чиглэсэн байх" гэсэн "в" заалт;
в/17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "ж", "з" заалтын "овог нэр," гэсний дараа "албан тушаал," гэсэн;
д/"Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18.1.1, 20.1.1, 22.4-т заасныг үндэслэн онолын суурь судалгааны ажлыг төслийн бус хэлбэрээр зардлын тодорхой хязгаарт багтаан гэрээ захиалгын дагуу Шинжлэх ухаан, технологийн санд улсын төвлөрсөн төсвөөс олгосон хөрөнгөөс шууд санхүүжүүлэн гүйцэтгэж болно.
2.Мөн журмын 10, 15, 18, 20, 26, 39, 46 дугаар зүйл болон 47 дугаар зүйлийн 2 дахь өгүүлбэрийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:
"10. Дараа онд шинээр хэрэгжүүлж эхлэх төслийг тендер зарлах хэлбэрээр захиалах бөгөөд захиалагчийн боловсруулсан тендерийн болзлыг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага 3 дугаар сарын 1-ний дотор хүлээн авч хянан нэгтгээд 3 дугаар сарын 31-ний дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр тендерийг зарлана." гэж;
"15. Тендерийг зарлахад шаардагдах хөрөнгийг Сангаас гаргана" гэж;
"18.Ирүүлсэн төслийн саналыг шинжлэх ухааны салбараар ангилна. Төслийн саналд экспертиз хийх ажлын хэсгүүдийг шинжлэх ухааны салбар бүрээр томилон ажиллуулах бөгөөд бүрэлдэхүүнийг нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
"20. Ажлын хэсгүүд нь төслийн баримт бичгийг 7 дугаар сарын 1-ний дотор Ажлын албанд экспертизийн үнэлэлт, дүгнэлтийн хамт ирүүлнэ" гэж;
"26.Төслийн гүйцэтгэгч батлагдсан төслийн баримт бичгийг дөрвөн хувь үйлдэж захиалагч, санхүүжүүлэгч байгууллага болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг ирүүлнэ." гэж;
"39.Арга зүйн хяналтыг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл, санхүүгийн хяналтыг санхүүгийн эрх бүхий байгууллага болон Сан, үр дүнгийн хяналтыг захиалагч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус тус хэрэгжүүлнэ." гэж;
"46.Төслийн ажлыг дор дурдсан хоёр хэлбэрээр тайлагнана. Үүнд:
3.Мөн журмын 4 дүгээр зүйлийн "б" заалт, 6 дугаар зүйлийн "а" заалт, 11, 16, 17, 21, 37 дугаар зүйл болон журмын 1, 2, 3 дугаар хавсралтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:
4.Журмын 12, 13, 14, 34 дүгээр зүйл, журмын 1 дүгээр хавсралтын 4-ийн 1 дэх хэсгийн "б" заалт, 2 дугаар хавсралтын 7-гийн 1 дэх хэсгийн "б" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
