A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЖУРАМД ХАМААРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 47

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын зүгээс гүйцэтгэж байгаа тодорхой төрлийн ажил, үйлчилгээг хувийн болон төрийн бус байгууллагын хөрөнгөөр гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Засгийн газрын 2000 оны 101 дүгээр тогтоолоор баталсан "Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журам" болон "Зөвлөхийг сонгоход баримтлах тусгай журам"-уудыг мөрдөж ажилласугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд бөгөөд Санхүү,эдийн засгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.ЭРДЭНЭЧУЛУУН