A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2003 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 140

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам/

Соёлын тухай хуулийн 21.9-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. .

2. Ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авахад шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт багтаан санхүүжүүлж байсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД