- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 140
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 10, Гаалийн тарифын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Гадаадын хөрөнгө оруулах тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Жагсаалтад заасан салбар, технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизмын жагсаалтыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн кодоор гаргаж батлан мөрдүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
