A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хорих байгууллагын албан хаагчдад хоригдолтой ажилласны нэмэгдэл олгох журам /

Дугаар 217

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Хорих байгууллагын албан хаагчдад хоригдолтой ажилласны нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталж, 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Хорих байгууллагын албан хаагчдад олгох хоригдолтой ажилласны нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдон гарах зардлыг тухайн жилийн цалингийн сандаа багтаан зохицуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Заавар батлах тухай" Засгийн газрын 1994 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 259

Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 287.8, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралт, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид ялтан, хоригдолтой ажилласны нэмэгдэл олгох журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад нэмэгдэл олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 211 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" (Хорих байгууллагын албан хаагчдад хоригдолтой ажилласны нэмэгдэл олгох журам) Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаар тогтоол, "Журам батлах тухай" (Хорих байгууллагын албан хаагчдын ажлын онцгойн нэмэгдэл) Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 189 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА