A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2005 оны 183-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр .

Улаанбаатар хот

Дугаар 159

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохицуулах, шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Гамшигтай тэмцэх комиссын ажиллах журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ