- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын алба хаагчдад төрийн тусгай алба хаасан хугацаа

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1999 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 211
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Дотоодын цэргийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын болон дотоодын цэргийн алба хаагчдад төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталж, 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй /ЗГ-ын 2005-77, 2014-3-28-ны 99-р тогтоолоор 1-р зүйл болон хавсралтад өөрчлөлт орсон/.
2.Хилийн цэрэгт алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг боловсруулж 1999 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийг аюулаас хамгаалах яамны генерал, офицер, улирагчдын цалингийн схем, удаан жилийн нэмэгдлийн тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 190 дүгээр тогтоолыг 2000 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Сангийн сайд бөгөөд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 259
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 287.8, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралт, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид ялтан, хоригдолтой ажилласны нэмэгдэл олгох журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад нэмэгдэл олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 211 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" (Хорих байгууллагын албан хаагчдад хоригдолтой ажилласны нэмэгдэл олгох журам) Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаар тогтоол, "Журам батлах тухай" (Хорих байгууллагын албан хаагчдын ажлын онцгойн нэмэгдэл) Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 189 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
