- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтыг зохион байгуулах журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтыг зохион байгуулах журам/
Дугаар 230
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 34 дүгээр зарлигаар баталсан "Цэргийн байгуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр" болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтыг зохион байгуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалт явуулах бэлтгэлийг хангах, сургалтын материаллаг баазыг бий болгох, түүнийг бэхжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд аймаг, нийслэлд хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж, шаардагдах зардлыг жил бүр төсөвтөө тусган, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нөхцөлийн дагуу санхүүжүүлж байхыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаад үүрэг болгосугай.
3. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтыг зохион байгуулах бэлтгэлийг энэ тогтоолоор баталсан журам, харилцан тохиролцсон нөхцөл, хуваарийн дагуу хангах арга хэмжээ авч байхыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
