- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх жур

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам/
2002 оны 8 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 161
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Засгийн газрын агентлаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмыг баталж, мөрдүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1999 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
