A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ / Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэг
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ / Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам /

2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 177

(энэ тогтоолыг 2011-04-06-ны 106-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор, олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах зам ашигласны төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Орон нутгийн чанартай авто зам болон аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам, замын байгууламж, талбайгаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах цэгийн байрлал, төлбөрийн хэмжээг тогтоохдоо авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний дагуу баталж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг,нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3 Авто зам, замын байгууламж, талбайгаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах ажлыг одоогийн байгаа цэгийн тоог нэмэхгүй байхаар зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай /Энэ зүйлийг Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.

4. Энэ тогтоолоор батлагдсан журмаас гадуур авдаг төлбөр, хураамжийн талаар гарсан бүх шийдвэрийг хүчингүй болгохыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчдад даалгасугай.

5. "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 35 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн "...1999 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 159 дүгээр тогтоол" гэснийг "...1999 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 159 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл" гэж өөрчилсүгэй.