A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Их сургууль, коллежид суралцагчдад сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж огох, эргэж төлүүлэх журам /
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Их сургууль, коллежид суралцагчдад сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж огох, эргэж төлүүлэх журам /

2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 96

Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйл, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Их сургууль, коллежид суралцагчдад сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж огох, эргэж төлүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталж 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй

2. Сургалтын төлбөрийн зээл, тусламжийг 2000 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төвлөрүүлэн зарцуулж байхыг Сургалтын төрийн сангийн захирал Б.Ганбатад даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам, дүрэм батлах тухай" Засгийн газрын 1997 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 179 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

(Энэ тогтоолыг 2008-05-14-ний 177-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)