- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 6 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 135
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
"НИК" хувьцаат компанийн өр төлбөрийг шийдвэрлэх, нийт хувьцааны төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан 2 дугаар хавсралтад, "Монгол даатгал" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувийг хувьчлах тухай" Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор батлагдсан 2 дугаар хавсралтад, "Говь" хувьцаат компанийн хувьцааг худалдах тухай" 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор батлагдсан 2 дугаар хавсралтад энэхүү тогтоолын хавсралтад дурдсан хэсгийг 13 дахь заалт болгон тус тус нэмсүгэй. .
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
