A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Тухайн газар эзэмшигч буюу өмчлөгч нь өөрийн эзэмшлийн буюу өмчийн газраас өөрийн ахуйн хэрэгцээнд ашиг олох зорил
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Тухайн газар эзэмшигч буюу өмчлөгч нь өөрийн эзэмшлийн буюу өмчийн газраас өөрийн ахуйн хэрэгцээнд ашиг олох зорилгогүйгээр лицензгүйгээр ашиглаж болох ердийн ашигт малтмалын жагсаалт/

1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 49

"Ашигт малтмалын тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Тухайн газар эзэмшигч буюу өмчлөгч нь өөрийн эзэмшлийн буюу өмчийн газраас өөрийн ахуйн хэрэгцээнд ашиг олох зорилгогүйгээр лицензгүйгээр ашиглаж болох ердийн ашигт малтмалын жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Ердийн ашигт малтмалыг лицензгүйгээр ашиглах журам боловсруулан мөрдүүлэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Байгаль орчны сайд Ц.Адъяасүрэн нарт, журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Ашигт малтмалын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН