- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-11-23-ны өдрийн 152-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-11-23-ны өдрийн 152-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2001 оны 6 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 122
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн З дугаар зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль үйлчлэхгүй батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тусгай зориулалтын байгууламж, техник, тоног төхөөрөмж, галт зэвсэг болон үйлчилгээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 34-р тогтоолоор нэмэлт орсон/
2. Энэхүү жагсаалтад дурдсан бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэмнэлттэй, үр ашигтай, шударга явуулж байхыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
