A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 129-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 129-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 274

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, Хөтөлбөрийн зорилтыг хангах 1 дүгээр шатны ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж ажиллахыг Жендэрийн үндэсний хороо, хөтөлбөрийг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

З. Хөтөлбөрийн үе шат бүрт хэрэгжилтийн үр дүнг тооцон дараагийн үе шатны ажлын төлөвлөгөөг Засгийн газраар батлуулж байхыг Жендэрийн үндэсний хороонд даалгасугай.

4. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2003 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Жендэрийн үндэсний хороо, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.