- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТ ЛАХ ТУХАЙ /Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх ж

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2000 оны 2 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТ ЛАХ ТУХАЙ /Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.1."Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам"–ыг хавсралтын ёсоор баталж, уг асуудлыг хуулиар зохицуулах хүртэл хугацаанд түр мөрдүүлсүгэй.
2.Энэ журмын дагуу айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, хувь этгээдээс телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэн хурааж, зохих хэсгийг Монголын үндэсний телевизийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулахыг Монголын үндэсний радио, телевизийн хэрэг эрхлэх газарт зөвшөөрсүгэй.
3.Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг Монголын үндэсний телевизийн төсөвт зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрт оруулан тооцож байхыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ
/Засгийн газрын 2004 оны 30 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан/
Текст томруулах
A
A
A
