- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 215-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 215-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 211
"Болзол батлах тухай" Улсын Их Хурлын 1998 оны 94 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай..
.2.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулах хаалгах ажлыг 1999 оноос эхлэн хэрэгжүүлэхийг Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Одонбаатар, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Р.ОДОНБААТАР
Текст томруулах
A
A
A
