A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 312 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1998 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 149

Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг холбогдох газрууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.ЗОРИГ