A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журам/

1998 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 125

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай..

2."Ойн санг эзэмших гэрээ"-ний загварыг 1998 оны Ш улиралд багтаан батлан гаргах, орон нутагт хүргүүлэх, эзэмшүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах арга хэмжээ авч, хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд С.Баярцогтод даалгасугай..

3.Ойн санг зохих журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх замаар түүний нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах ажлын үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт даалгасугай..

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ