- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон хүүхэдтэйн тэтгэмж олгох/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон хүүхэдтэйн тэтгэмж олгох/
Дугаар 16
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Олон хүүхэдтэйн тэтгэмж олгох журмыг хавсралт ёсоор баталсугай
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханд, сум, хороодод ажиллах орон тооны бус зөвлөлийг байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 262 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "... олон хүүхэдтэй өрхийн нэг хүүхдэд жил бүр олгох тэтгэмжийн хэмжээг 6000 төгрөгөөр" гэснийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
