- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Мал хамгаалах сан бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журам”/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Мал хамгаалах сан бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журам"/
2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 246
Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Мал хамгаалах сан бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Гадаад орон, олон улсын байгууллагаас ган, зудаас хамгаалах, хохирлыг нөхөхтэй холбогдуулан буцалтгүй тусламжаар бий болгосон мөнгөн хөрөнгө болон бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлогыг 2001 оны 11 дүгээр сард багтаан Мал хамгаалах санд төвлөрүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Мал хамгаалах сан бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журамд заасан арга хэмжээ, хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Мал хамгаалах сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын үр дүнг хагас, бүтэн жилээр гаргаж жил бүрийн 2 болон 8 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.
Текст томруулах
A
A
A
