A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"/

2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 171

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх арга хэмжээнд зарцуулан хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР