- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Соёлын ажилтан ажлын онцлогоос хамаарч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа эрт алдсан тохиолдолд түүний хүсэлтийг үнд

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 15
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Соёлын ажилтан ажлын онцлогоос хамаарч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа эрт алдсан тохиолдолд түүний хүсэлтийг үндэслэн дотоодын сургууль, курсээр тусгай мэргэжил эзэмших сургалтын зардал олгох журам, Мэргэжлийн урлагийн байгууллагын ажилтны жагсаалт/
Соёлын тухай Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Соёлын ажилтан ажлын онцлогоос хамаарч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа эрт алдсан тохиолдолд түүний хүсэлтийг үндэслэн дотоодын сургууль, курсээр тусгай мэргэжил эзэмших сургалтын зардал олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, энэ журамд хамаарах мэргэжлийн урлагийн байгууллагын ажилтны жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолыг 1997 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН
ГЭГЭЭРЛИЙН САЙД Ч.ЛХАГВАЖАВ
Текст томруулах
A
A
A
