- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1996 оны 10 сарын 23 -ны өдөр
Дугаар 259
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам/
"Засгийн газрын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Сайдын зөвлөлийн гишүүдийн зардалд зориулан яам тус бүрийн төсөвт жилд 5.0 (таван) сая төгрөг тусган хуваарилж байх, уг хөрөнгийг зарцуулах журмыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай /Энэ зүйлийг Засгийн газрын 2006 оны 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
