A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулж зөвшөөрөл олгох, үйлдвэрлэлд хяналт тавих журам”/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 174

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулж зөвшөөрөл олгох, үйлдвэрлэлд хяналт тавих журам"/

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5, 14 дүгээр зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулж зөвшөөрөл олгох, үйлдвэрлэлд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталж, 2002 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй. /Энэ заалтыг Засгийн газрын 2002 оны 97 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

2. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг улсын байцаагчийн эрх бүхий мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, энэ чиглэлээр байнгын хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгжийг жил тутам аттестатчилан, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын ажилд үнэлэлт өгч байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт тус тус даалгасугай.

З. Спирт, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн улсын стандартыг 2001 онд багтаан боловсруулж батлуулан, энэ төрлийн үйлдвэрлэлийн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний урсгал шугамыг тоолууржуулах ажлыг 2002 онд багтаан зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 195 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ