A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах журам/

2003 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 79

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. .

2. Албадан гаргагдах гадаадын иргэдийг тусгаарлан байрлуулах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.

(Энэ тогтоолыг 2010-12-22-ны өдрийн 339-р тогтоолоох хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР