A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, .../ ЗГ-ын 2014-2-14-ний 43-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам/ ЗГ-ын 2014-2-14-ний 43-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

2000 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 52

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан 2001 онд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг энэ оны 5 дугаар сарын 1-ний дотор хамтран батлахыг Байгаль орчны сайд С.Мэндсайхан, Сангийн сайд Я.Очирсүх нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН