A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ/Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дотоодын цэргийн /цаашид "дотоодын цэрэг" гэх/ тогтолцоо, үйл ажиллагааны нь эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

Дотоодын цэргийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Дотоодын цэргийн үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

1.Дотоодын цэрэг нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах зарчим баримтална.

2.Дотоодын цэргийн бүх шатны байгууллагыг эрх бүхий дээд шатны байгууллагаас томилсон захирагч /дарга/ удирдана.

4 дүгээр зүйл.Дотоодын цэргийг удирдах талаар Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

Засгийн газар нь Дотоодын цэргийг удирдах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/дотоодын цэргийн даргыг томилох, чөлөөлөх;

2/дотоодын цэргийн ангийг байгуулах, татан буулгах;

3/дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрмийг батлах;

4/дотоодын цэргийн зарим алба хаагчид олгох албаны

нэмэгдлийг хууль тогтоомжийн дагуу тогтоох;

5/ онц чухал объектын жагсаалтыг батлах;

6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5 дугаар зүйл.Дотоодын цэргийн бүтэц, удирдлага

Хэвлэх

1.Дотоодын цэрэг нь дотоодын цэргийн штаб, мэргэжлийн анги, байгууллагаас бүрдэнэ.

2.Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн дарга байна.

6 дугаар зүйл.Дотоодын цэргийн даргын бүрэн эрх

Хэвлэх

Дотоодын цэргийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/дотоодын цэргийн үйл ажиллагааг удирдах;

2/дотоодын цэргийн анги, байгууллагын үүргийг тогтоож, удирдамжийг батлах;

3/дотоодын цэргийг бүхэлд нь болон тодорхой анги, байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах шийдвэр гаргах;

4/цэрэг татах, халах талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжид заасан үндэслэлээр дотоодын цэргийн алба хаагчийг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх, халах, бэлтгэл үүрэгтнийг чөлөөнд гаргаж бүртгэлээс хасах;

5/дотоодын цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, нөхөн хангах ажлыг зохион байгуулах;

6/дотоодын цэргийг бие бүрэлдэхүүн, зэвсэг техник, материал хэрэгслээр нөхөн хангах ажлыг удирдан зохион байгуулах.

7 дугаар зүйл.Дотоодын цэргийн штаб

Хэвлэх

1.Штаб нь дотоодын цэргийг удирдах байгууллага мөн.

2.Штаб нь дотоодын цэргийн даргын удирдлагад ажиллана.

3.Дотоодын цэргийн штабын даргыг дотоодын цэргийн дарга томилно.

8 дугаар зүйл.Дотоодын цэргийн санхүүжилт, материал техникийн хангамж, зэвсэглэмж

Хэвлэх

1.Дотоодын цэрэг нь улсын төсвөөс санхүүжинэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Дотоодын цэргийн аж ахуй, материал-техникийн хангалтыг Цагдаагийн төв байгууллага хариуцна.

3.Дотоодын цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ дараахь зэвсэг болон тусгай хэрэгсэл, мэх ашиглана:

1/галт зэвсэг;

2/нэг бүрийн тусгай хэрэгсэл;

3/тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;

4/хамгаалах тусгай хэрэгсэл;

5/албаны нохой;

6/зэвсэггүйгээр тулалдах мэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дотоодын цэргийн зорилт, чиг үүрэг, эрх

9 дүгээр зүйл.Дотоодын цэргийн зорилт, үндсэн чиг үүрэг

Хэвлэх

1.Дотоодын цэргийн зорилт нь улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох болон хуулиар тогтоосон бусад үүргийг хэрэгжүүлэхэд оршино.

2.Дотоодын цэрэг дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1/улсын онц чухал объектыг хамгаалах;

2/байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах ажилд болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох;

3/шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх;

3.Дотоодын цэргийн албаны үйл ажиллагааг алба-ажиллагааны дүрмээр зохицуулна.

10 дугаар зүйл.Дотоодын цэрэг нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох талаархи чиг үүрэг

Хэвлэх

1.Цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тэдэнд туслах зорилгоор дотоодын цэрэг дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1/баяр наадам, жагсаал, цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үед нийгмийн хэв журмыг сахиулахад туслах;

2/гудамж, талбай зэрэг олон нийтийн газар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед иргэдийн болон төрийн байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалахад туслах;

3/гяндан, хугацаагүй хорих тусгай салбар, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд үймээн гарсан үед дэг журам тогтооход оролцох;

4/оргон нуугдсан гэмт этгээдийг баривчлах, сураггүй алга болсон этгээдийг эрж олох талаар цагдаагийн болон хорих байгууллагаас явуулж байгаа нэгдсэн арга хэмжээнд оролцох;

5/их хэмжээний үнэт зүйл, мөнгөн тэмдэгтийг зөөж тээвэрлэх үеийн хамгаалалтын ажилд туслах.

2.Нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцох төлөвлөгөө, удирдамжийг дотоодын цэргийн дарга батална.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үед дотоодын цэрэгт галт зэвсэг тавьж олгохыг хориглоно.

11 дүгээр зүйл.Дотоодын цэрэг дайн бүхий болон дайны байдал, онц байдлын үед ажиллах

Хэвлэх

Дотоодын цэрэг нь дайн бүхий болон дайны байдал, онц байдлын үед ажиллах журмыг дайн бүхий болон дайны байдлын тухай, онц байдлын тухай хууль тогтоомжоор тогтооно.

12 дугаар зүйл.Дотоодын цэргийн эрх

Хэвлэх

1.Дотоодын цэргийн анги, байгууллага, алба хаагч үүргээ биелүүлэхдээ дараахь эрх эдэлнэ:

1/дотоодын цэрэг нь объектыг хамгаалах, хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцохдоо хамгаалалтад байгаа объектод нэвтрэн орох хүмүүсийн үнэмлэх, нэвтрэх бичгийг шалгах, ачаа тээшинд үзлэг хийх;

2/энэ хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ иргэдэд шаардлага тавих, зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;

3/хамгаалж байгаа объектод халдсан, нууцаар нэвтрэн орохыг оролдсон этгээдийг саатуулж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх.

2.Дотоодын цэрэг нь энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2,З,4,5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үед зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхдээ Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг баримтална.

3.Дотоодын цэрэг нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Дотоодын цэргийн алба хаагч, түүний эрх зүйн баталгаа

13 дугаар зүйл.Дотоодын цэргийн алба хаагч

Хэвлэх

Монгол Улсын цэргийн тангарагийг өргөж, дотоодын цэргийн аль нэг байгууллагад алба хааж, суралцаж байгаа Монгол Улсын иргэнийг дотоодын цэргийн алба хаагч гэнэ.

14 дүгээр зүйл.Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал

Хэвлэх

1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагчдад олгосон баталгаа нэг адил хамаарна.

2.Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний дагаж мөрддөг хууль тогтоомж, цэргийн дүрмүүдээр зохицуулна.

3.Дотоодын цэргийн алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан дүрэмт хувцас, цэргийн цол хэрэглэнэ. Хуульд зааснаас бусад тохиолдолд Дотоодын цэргийн дүрэмт хувцастай ижил загварын дүрэмт болон ажлын хувцас өөр байгууллагад хэрэглэхийг хориглоно.

4.Дотоодын цэргийн алба хаагчдын ажилласан хугацааг тооцоход гяндан, хугацаагүй хорих салбар, онцгой, чанга дэглэмтэй хорих ангийн болон төв суурин газраас алслагдсан газрын объектын харуул хамгаалалтад ажилласан 1 жилийг 1 жил 2 сараар тооцно.

15 дугаар зүйл.Дотоодын цэргийн алба хаагчдад хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

Монгол Улсын хууль тогтоомж, өргөсөн тангараг, цэргийн дүрмүүдийн заалтыг зөрчсөн дотоодын цэргийн алба хаагчид эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ