A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1996 оны 12 сарын 18 -ны өдөр

Дугаар 320

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"ХЭМЖЛИЙН НЭГЖИЙН ОЛОН УЛСЫН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ"/

/Засгийн газрын 2021 оны 116 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн З дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Хэмжлийн нэгжийн олон улсын системийг хэрэглэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Хэмжлийн нэгжийн үндэсний эталоны системийг бүрдүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж, 1998 оноос эхлэн ээлж дараатай хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН