- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /2005 оны 139 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /2005 оны 139 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1999 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 37
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Буудай" сангийн үйл ажиллагааны журмыг хавсралтын ёсоор баталсугай.
2."Буудай" сангийн төсөв, зардлыг Засгийн газрын /хөдөө аж ахуйн/ хэрэгжүүлэгч агентлагийн одоогийн төсөв, орон тоонд багтаан баталж өгөхийг Сангийн сайд Я.Очирсүх, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн нарт даалгасугай.
3.Хөтөл дэх буудайн элеваторыг түүний хөрөнгө болон ажиллагсадтай хамт "Буудай" санд шилжүүлэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт зөвшөөрсүгэй..
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Текст томруулах
A
A
A
