- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын виз олгох журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын виз олгох журам/
2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 75
(Энэ тогтоолыг 2010-12-22-ны 338-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Монгол Улсын виз олгох журмыг хавсралт ёсоор баталсугай. .
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
