- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам/
2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 178
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулж хуралдааны үйл ажиллагааг шуурхай болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ыг 1 дүгээр хавсралт, Засгийн газрын хуралдаанд оролцох албан тушаалтны жагсаалтыг 2 дугаар хавсралт, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын материал, төлөвлөгөөг хүргүүлэх албан тушаалтны жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 1-р хавсралтад 2008-11-12-ны өдрийн 34-р тогтоолоор нэмэлт орсон).
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуралдааны дэг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 160 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
(Энэ тогтоолыг 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Текст томруулах
A
A
A
