- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2018 оны 332 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2018 оны 332 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2002 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 214
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2017 оны 28-р тогтоолоор нэмэлт орсон/
2. Засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжихдээ иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2002 онд багтаан бүртгэлд хамруулах ажил зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1996 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх