A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам/ (Энэ тогтоолыг 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор хү
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам/ (Энэ тогтоолыг 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон ).

1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 189

Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн З-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх бүрэн эрх бүхий "Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1993 оны З дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ