- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 172-р тогтоолоор хүчингүй болсон/

/ЗГ-ын 2005 оны 172-р тогтоолоор хүчингүй болсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Усны тоо бүртгэл явуулах журам/
1996 оны 3 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 51
"Усны тухай Монгол Улсын хууль"-ийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Усны тоо бүртгэл явуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолыг дагаж мөрдөхтэй холбогдсон тоо бүртгэлийн маягт, тооллого явуулах заавар, тайлагнах журмыг энэ оны З дугаар сард багтаан батлан гаргаж, мөрдүүлэхийг Байгаль орчны яам /З.БАТ- ЖАРГАЛ/, Улсын статистикийн газар /Б.ЦЭНД-АЮУШ/-т даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
