- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1998 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам/
Дугаар 15
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1." Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам"-ыг 1 дүгээр хавсралтын, " Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Эдгээр журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг энэ оны батлагдсан төсөв, цалингийн сандаа багтаан зохион байгуулах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
(Энэ тогтоолыг 1-р х авсралтыг 2008 оны 194-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Батлан хамгаалахын сайд Д.ДОРЛИГЖАВ
Текст томруулах
A
A
A
