A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Энхийг сахиулах хүчний хээрийн сургуульд оролцох гадаад орны томилгоот бүрэлдэхүүний агсамж, нормт хангалтын зүйл
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Энхийг сахиулах хүчний хээрийн сургуульд оролцох гадаад орны томилгоот бүрэлдэхүүний агсамж, нормт хангалтын зүйлс, тээврийн хэрэгсэлд хил, гаалийн хялбарчилсан шалгалт хийх, навигацийн болон бусад үйлчилгээний журам/

2004 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Энхийг сахиулах хүчний хээрийн сургуульд оролцох гадаад орны томилгоот бүрэлдэхүүний агсамж, нормт хангалтын зүйлс, тээврийн хэрэгсэлд хил, гаалийн хялбарчилсан шалгалт хийх, навигацийн болон бусад үйлчилгээний журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Монгол Улсын цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулахаар хил нэвтрүүлэхэд уг асуудлаар холбогдох хууль тогтоомжид зохицуулалт хийх хүртэл энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан журмыг мөрдсүгэй..

(Энэ тогтоолыг 2011-07-20-ны 236-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР