- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ “Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх журам” ЗГ-ын 2013-5-18-ны 175-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ "Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх журам"
/ЗГ-ын 2013-5-18-ны 175-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2001 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 131
Төсвийн тухай хуулийн 51дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч нарт үүрэг болгосугай.
3. Бүх шатны төсөвт байгууллага болон төв, орон нутгийн санхүүгийн байгууллагын ерөнхий нягтлан бодогчдыг сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
Текст томруулах
A
A
A
