- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журам”

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журам"
2004 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 48
(Энэ тогтоолыг 2011-05-03-ны 142-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай
2. Засгийн газрын 2003 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар тогтоолоор баталсан "Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дүрэм"-д дор дурдсан өөрчлөлт оруулсугай:
а/ 1 дүгээр заалт, 9 дүгээр заалтын З, 14 дүгээр заалтын 2, 3-т "үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн" гэснийг, 7 дугаар заалтын "үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл" гэснийг 9 дүгээр заалтын "үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн" гэснийг тус тус "эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн" гэж өөрчилсүгэй;
"2/ төрөөс хувьчилсан газар, орон сууц болон бусад эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэх;
4/ шүүхийн шийдвэрийн үндсэн дээр эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдсөнийг бүртгэх, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, сэргээх;
6/ эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох журмыг батлах, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нотолсны үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох, гэрчилгээний зарцуулалтын тайлан гаргах;
9/ эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн хувийн хэрэг нээх, бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, архив, мэдээллийн сангийн үйл ажиллагааг стандартын дагуу эрхлэн явуулах, хадгалалт, хамгаалалтын шаардлагыг хангаж ажиллах;
10/ эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаархи улсын нэгдсэн мэдээг сар, улирал, жилээр гаргах;
12/ улсын бүртгэгч болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгтэй харьцах эрх бүхий албан тушаалтнаар нууцын баталгаа гаргуулан ажиллуулах."
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм, журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
