- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 38-р тогтоолоор хүчингүй/

/ЗГ-ын 2011 оны 38-р тогтоолоор хүчингүй/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох журам, Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгох журам/
1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 1 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох журмыг 1 дүгээр, цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгох журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаар тогтоолын 1, 2, 8 дугаар зүйл, "Буцалтгүй тусламж олгож байх журам батлах тухай" 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
(Энэ тогтоолыг 2011-02-09-ний 38-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
