- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 57-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 57-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1994 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 201
1."Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
а)одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа байгууллага хоорондын бүх гэрээг энэ журамд нийцүүлэн холбогдох байгууллагад хянуулж бүртгүүлэх арга хэмжээг 1995 оны нэгдүгээр улиралд багтаан авах;
б)энэ журмыг яам, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог газар, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа төсөвт байгууллага,төрийн гүйцэтгэх тусгай чиг үүрэг бүхий Засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж байх.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх