A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бүсийн хөгжлийг дэмжих сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавих/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бүсийн хөгжлийг дэмжих сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавих/

Дугаар 39

Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 16.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Бүсийн хөгжлийг дэмжих сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг хавсралт ёсоор баталсугай

2.Бүсийн хөгжлийг дэмжих сангийн зорилго, чиглэлийг дотоод, гадаадад сурталчлах, санд хөрөнгө төвлөрүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг бүсийн зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ