- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /(Энэ тогтоолыг 2010-09-15-ны 237-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /(Энэ тогтоолыг 2010-09-15-ны 237-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)/
2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 213
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны үйлчилгээний хөлс, түүний орлогыг захиран зарцуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
