A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газар тариалангийн салбарт арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн нөхөн төлбөр олгох, урамшуулах журам/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1997 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газар тариалангийн салбарт арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн нөхөн төлбөр олгох, урамшуулах журам/

Дугаар 84

"Хүнсний тухай" Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, Улсын Их Хурлын 1996 оны 61 дүгээр тогтоолоор баталсан "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

"Газар тариалангийн салбарт арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн нөхөн төлбөр олгох, урамшуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай. /Засгийн газрын 1997 оны 134 дүгээр тогтоолоор энэ журмыг тариалалтад зориулж 1997 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс хойш арилжааны банкнаас зээл авсан аж ахуйн нэгж, зээл олгосон арилжааны банканд хамаарахгүй болгосон/.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

САНГИЙН САЙД П.ЦАГААН

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙД Л.НЯМСАМБУУ