- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 85 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 85 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1995 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 229
Ойн тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Ой зохион байгуулалт хийх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Мэргэжлийн байгууллагын хүчийг зохион байгуулж ой зохион байгуулалтыг хуульд заасан хугацаа, захиалгын дагуу хийх, энэ ажилтай холбогдсон санхүүжилтийн эх үүсвэрийг төв, орон нутгийн төсөвт тусгах арга хэмжээ авч байхыг Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ),нийслэл, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
