- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байлдаанд оролцсон ахмад дайчдад үнэмлэх, тэтгэмж олгох журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1999 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байлдаанд оролцсон ахмад дайчдад үнэмлэх, тэтгэмж олгох журам/
Дугаар 87
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Байлдаанд оролцсон ахмад дайчдад үнэмлэх, тэтгэмж олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцогчдод тэтгэмж олгох заавар батлах тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл /хуучин нэрээр/-ийн 1986 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ
Текст томруулах
A
A
A
